Хөдөө талд найган ганхах цэцгүүд
Хөндийн талыг бүрхээл олон өнгөөр хучжээ
Хүний хүү болж төрсөн би
Хүлгийн жолоог нутгийн зүг залахдаа
Цонхоор харагдах нутгийн улсаа харахдаа
Эгэл зүрхэнд анхны хайр дүрэлзэх мэт
Догодлон тэвдэн байх юм
Нутаг усныхаа сайхныг
Анх удаа мэдэрсэн мэт
Элдэв янзын дурсамж
Энэ толгойд минь эргэлдэнэ
Тугал хариулж өссөн эгэл бор толгой
Туг мандуулж явсан эрдмийн их өргөө
Цэвэр тунгалаг уст булаг минь
Цэлгэр сайхан нутаг минь
Өсөж төрсөн нутгаа
Өдий болтол өсгөсөн гэр бүл шигээ санажээ
Зовлон гуниг аз жаргалыг минь
Энэ нутгийн минь газар шороонд бий
Нэгэн ширээн тохой нийлүүлэн сууж
Эрдмийн их аянд хамтаа алхаж
Энэ биенд хайр гэдгийн мэдрүүлсэн
Хэлж чадаагүй зүрх минь
Одоо ч түг түг улам хүчтэй цохилно
Сэтгэгдэлгүй байна